Монголын хип хоп урлагийн хамгийн олон сонсогч фентэй “Люмино” болон “Татар” хамтлагийн уран бүтээлчид хамтран маргааш буюу есдүгээр сарын 3-нд ганцхан удаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна.
“The Best” тоглолтоо сарын хугацаанд бэлдсэн ба. С.Ононбат найруулагч найруулсан байна. Тоглолтын хувьд амьд хөгжимтэй хип хоп тоглолт болж байгаагаараа онцлогтой. Мөн Монголын шилдэг хөгжимчид, уран бүтээлч болон арын албанд 600 орчим хүн ажиллаж байна.
Монголын хип хопын томоохон төлөөлөгч болох алдарт хоёр хамтлаг нэг тайзан дээр тоглохоор бэлдээд тун завгүй байна. Маргааш үе үеийн хип хоп сонирхогч, сонсогч фэнүүд нь уулзсан гал халуун үдэш болох нь ээ.