Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Цэцэрлэг сургуулийн бүртгэл, цаашид авах арга хэмжээ
- Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хороодод ажиллаж
байгаа мэдээллийн танилцуулга, ирж байгаа санал хүсэлт
- Өвөлжилтийн бэлтгэл ажил
зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах үүднээс холбогдох хэлтэс албад, хороод хамтран ажиллаж байна. Тухайлбал цэцэрлэгт бүлэг нэмэх, байгууллагын дэргэд цэцэрлэг ажиллуулах, түрээсийн байр ашиглах зэрэг тодорхой арга хэмжээ авсан. Цаашид дөрвөн хороонд цомцог гэр барих, 10 байршилд худалдан авалт хийх, түрээсийн байр ашиглахаар төлөвлөөд байна.
Өвөлжилтийн бэлтгэх ажлыг хангах хүрээнд тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өвлийн улиралд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 400 тонн давс, 200 тонн бодис, 50 м.куб элс нөөцлөх шаардлагатай. 10 дугаар сарын 15 гэхэд худалдан авалтыг хийж дуусгана. Айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор 20 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд таван толгой түлш компанитай уулзалт зохион байгуулж ажилласан байна. Мөн 167 цэгээр шахмал түлш борлуулж ажиллах юм.
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө хороодод ажиллаж хийж тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцах, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлын саналыг хүлээн авч байгаа. 5 дугаар сарын 17-оос 8 дугаар сарын 24-ний хооронд нийт 21 хороонд ажилласан. Эдгээр хороодоос 137 саналыг ирүүлсэн гэдгийг танилцууллаа. Баянзүрх дүүргийн засаг даргын хороодод ажиллах уулзалт үргэлжилсээр байгаа юм.
Энэ удаагийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар тодорхой үүрэг өгч, биелэлт үр дүнг дараагийн хурлаар хэлэлцэхээр боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.