Даваа, 1 сар 30, 2023
Sain Medee
No Result
View All Result
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
No Result
View All Result
Sain Medee
No Result
View All Result

"Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын талаар нэгдсэн ойлголттой болъё

Sain Medee Нийтэлсэн Sain Medee
2022/09/25
Ангилал Бусад, Нийгэм, онцлох, Чөлөөт
925 0
0
"Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын талаар нэгдсэн ойлголттой болъё
27
SHARES
1.6k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох Эрдэнэбүрэнгийн УЦС барих асуудлыг сүүлийн 50 жил ярьж, хөөцөлдөж буй билээ. Олон арван жил гацсан эл төсөл өмнөд хөршийн тусламжтайгаар урагшлахаар болсон.

Гэтэл өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг хавцал дээр барьснаар байгаль экологид сүйрэл авч ирэх сөрөг нөлөөтэй, нөлөөгүй гэх маргаан дэгдэж газар авав.

Иймд бид эл сэдвийг нягтлан хүргэж байна.

Холбоотой мэдээ

Archived

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав


НЭГДҮГЭЭРТ: Хавцал дээр усан сан баривал экологийн сүйрэл болно гэх асуудал

Тайлбарламж:

Нэн түрүүнд хориглож, эсэргүүцэж буй шалтгаан нь энэ. Хавцал дээрээс буух хиймэл нуурын ундарга хуурай газар нутаг, үзэсгэлэнт байгаль, мал амьтдыг хуу хамж цутгана гэх ойлголтын үүднээс ийн эсэргүүцэж буй бололтой.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт тогтсон Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана. УЦС-ын далан уснаас дээш 60 метр, доош 20 метр, гурван метрийн өргөнтэй бөгөөд 54 км2 усан сан бий болох юм байна. 40 давхар байшинтай ойролцоо өндөртэй бүтээн байгуулалт гэсэн үг.

Ингэхдээ хаврын шар усны үерийн үед усан сангийн дүүргэлтийг хийж, мөнх цаст уулын цас хайлж эхлэх үеэр буюу тавдугаар сард урсац 200 м.сек хүртэл нэмэгдэнэ гэж тооцоолж буй тул далан дүүрэхэд хүндрэл үүсэхгүй гэж үзжээ.

Түүнчлэн усан цахилгаан станц нь Ховд голын урсцыг ямар нэг байдлаар таслахгүй, голын голдирлыг өөрчлөхгүй, экологид сөрөг нөлөө үзүүлэхгүй, хавцлын өвөрмөц тогтцод суурилсан гэдгийг онцолсон байдаг.

Төслийг хэрэгжүүлэхэд хүн, байгаль орчинд хамгийн бага нөлөөлөлтэй төсөл болно гэсэн тооцоо судалгаа гарч байжээ.

ХОЁРДУГААРТ: Эрдэнэбүрэнгийн УЦС баригдвал 4 мянган га газар усанд автаж, 300 гаруй айл амьдрах газар нутаггүй болж, өвөг дээдсийнхээ ариун шарил бүхий газраасаа нүүх аюулд ороод байгаа гэх асуудал

Тайлбарламж:

1.Засгийн газраас тэнд амьдардаг 300 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлэхэд 9.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл 300 өрхийн иргэн бүрт 15 сая төгрөгийн нөхөн олговор олгоно. Эл олговрыг энэ оноос эхлээд 2024 он хүртэл өгч дуусна гэдэг Засгийн газрын тогтоол гарчихсан. Хэрэгжхэд бэлэн болоод байгаа билээ.

2.Уг цахилгаан станцад зориулж 28,000 га газрыг улс тусгай хэрэгцээнд авсан. Улс тусгай хэрэгцээндээ авна гэдэг нь “айл амьдарч болохгүй, улс өөрөө зориулалтыг нь мэдээд ашиглана” гэсэн үг. Хатуухан хэлэхэд төр засгийнхаа шийдвэрийг малчин айлууд дагахгүй, тусгай хэрэгцээт газар амьдарсаар байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал болж хувирчхаад байгаа.

3.Говийн цөлөрхөг хөрс, өндөр уулархаг бүсээр хүрээлэгдсэн малчдад очоод нутаглах нутаг байхгүй гэгдэж буй. Малчид тэндээс нүүхэд хаана буух, нутаглах ая таатай боломжоор төр засаг нь хангах сонголтыг ч үлдээх учиртай. Өөрөөр хэлбэл, малчдын аж байдлыг өмнөх байдлаас нь дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлыг төр бүрэн хариуцна хэмээн мэдэгдсэн.

ГУРАВДУГААРТ: Ховд голын өргөн нь 4 км, урт нь 30-аад км хамарсан тэрбум, Увс аймгийн Өмнөговь сум тэр чигээрээ усанд автана гэх асуудал.

Тайлбарламж:

1.Ус хуримтлуулагдсанаар хиймэл нуур үүсэж, дэлхийн газрын зураг дээр тэмдэглэгдэнэ. Усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Хиймэл нууранд сугас хадран загас үржиж, нүүдлийн түмэн янзын шувууд чуулах том нуур болно. Ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх аж.

1.Увс аймгийн Өмнөговь сумын газар нутаг усан доор орох уу. Эл асуултад судлаачи дараах хариултыг өгсөн байдаг.

Өмнөговь сум 314,600 га нутаг дэвсгэртэй. Түүний 1.11 хувь нь УЦС баригдах талбайд хамрагдаж буй ау. Үлдсэн 99 орчим хувь нь хэвийн хэмжээндээ байна. Өмнөговь сум нийт 1185 өрхтэй. Үүнээс Улиаст багийн 125 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж буй. Сум даяараа усанд автах гэж байгаа мэт нь худал мэдээлэл гэж судлаачид онцолдог.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Сайд С.Бямбацогтын тавьсан өрөнд газар нутгаа өгнө гэх асуудал:

Тайлбарламж:

1.Эл цахилгаан станцын газрыг хэн нэгний өрөнд өгнө гэдэг үндэслэлгүй мэдээлэл.

2.Бид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барьж буй. Нийт 288.5 сая ам.долларын өртөгтэй бөгөөд ойрын жилүүдэд хэрэгжээгүй өндөр дүнтэй төсөл. Баруун таван аймгаа эрчим хүчээр хангаж, үр ашгийг нь өөрсдөө ашиглаж хүртэх стратегийн томоохон бүтээн байгуулалт юм.

Таван аймгийн цахилгааны хэрэглээгээр жилд бүр гадагш урсдаг 20 тэрбум төгрөг Монголд үлдэнэ. Барих явцад 800-1000 хүн түр ажлын байраар ашиглалтад орсны дараа 60-80 хүн тогтмол ажилтай болно гэхчлэн эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарах тухай дурддаг.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эцэст нь нэг зүйл дурдахад “Тайширын УЦС” баригдах үед Завхан гол тасарна, далан дүүрч цахилгаан үйлдвэрлэхгүй хэмээн шаагилдацгааж байв. Гэвч тэрхүү 17 км урт 3.5 км өргөн хиймэл Гэгээн нуурнаас Алтай хот хоолой татан ундны цэвэр усаа шийдсэн байдаг.

Эрдэнэбүрэнгийн УЦС бол эрчим хүчний хараат байдлаас гарч, цахилгааны үнийг бууруулахад Монголын ард түмэнд нэн хэрэгтэй төсөл. Баруун таван аймгийг эрчим хүчээр хангахаас гадна төвийн нэгдсэн сүлжээг дэмжих зорилготой. Түүнээс биш хүрээллийн бүс дэхь 300-хан айлын асуудал яриад тулга тойрч, хэрэлдээд байх сэдэв яавч биш. Тэдгээр айлуудын, иргэдийн асуудлыг төр засаг нь толгой мэдээд шийдчих буй за. Хамгийн гол нь иргэдээс болж эрчим хүчний төсөл болгон нь нурах ёсгүй билээ. Ажлын байр нэмэгдүүлье, нутаг усаа хөгжүүлье, эрчим хүчээр хангая гэхээр тэс хөндлөн хэвтчихдэг баймааргүй байна.

Tags: онцлох

Холбоотой мэдээ

Бусад

Archived

2023/01/30
Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав
Бусад

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

2022/12/21
2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
Бусад

2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2022/12/16
Дараагийн мэдээ
62-р цэцэрлэгийн урд талбайг нийтийн эзэмшилд эргүүлэн авч чадлаа.

62-р цэцэрлэгийн урд талбайг нийтийн эзэмшилд эргүүлэн авч чадлаа.

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Их уншсан

Регистрийн дугаараа оруулаад "300 мянган төгрөгөө аль дансандаа орсон эсэхийг" шалгаарай

2021/04/13
Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

2021/11/23

Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг болгоно

2021/06/11

Монгол бүсгүй Ж.Мөнхсаран АНУ-ын агаарын цэргийн ахмад болжээ

2021/04/21

Өмнөд Солонгос улсад 2021 онд хамгийн тренд болж буй үс засалт

2021/03/09

Онцлох

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

2022/12/21
2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2022/12/16
Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

2022/12/16
Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

2022/11/15

Бидний тухай

Сайн мэдээ

Бидэнтэй нэгдэх

Ангилал

  • Бусад
  • Видео
  • Дэлхий
  • Нийгэм
  • онцлох
  • Улс төр
  • Чөлөөт
  • Эдийн засаг

Шинэ мэдээ

  • Archived
  • Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав
  • 2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
  • Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна
No Result
View All Result
  • Homepages
    • Home Page 1
    • Home Page 2
  • Нийгэм

© 2021

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In