Даваа, 5 сар 22, 2023
Sain Medee
No Result
View All Result
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
No Result
View All Result
Sain Medee
No Result
View All Result

Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

Sain Medee Нийтэлсэн Sain Medee
2022/12/16
Ангилал Бусад, Нийгэм, онцлох, Чөлөөт
97 0
0
Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна
16
SHARES
727
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Холбоотой мэдээ

"Хүн бүр байгаль хамгаалагч" явган алхагчдын практик мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулагдав

NO RULES цувралын 2-р бүлэг нээлтээ "Метроны буудал" дээр хийлээ.

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд түүх соёлын жимээр аялцгаалаа
Монголчууд бид аугаа түүх, соёлтой ард түмэн. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ бидний ирээдүй хойч болсон хүүхдүүд энэхүү түүх соёлыг хэрхэн өвлөн авч, ойлгож, хадгалан, хамгаалж, тээж чадаж байгаа юу?
Монголын явган алхалтын холбоо (Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо )-ны зүгээс ЕБС-ийн хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, зан байдал, нас бие, онцлог, танин мэдэх хүсэл, тэмүүлэлтэй нь нийцтэй, хүсэл сонирхолд тохируулан илүү бүтээлч, сонирхол татсан хэлбэрээр монголын түүх, нүүдэлчдийн өв соёл, түүхэн дурсгалт газруудын талаарх мэдлэг ойлголтыг өгөх замаар хойч үедээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх, түүх соёлоороо бахархах, тэдгээрийн үнэ цэн, утга агуулга, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор “Түүх соёлын жимээр аялсан нь” танин мэдэхүйн аялалын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү Түүх, соёлын жимээр аялсан нь хөтөлбөрийг Соёлын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус яамны зүгээс үндэсний соёлын биет болон биет бус өв, түүхэн дурсгалуудын талаарх ойлголт, мэдлэгийг залуу үе, ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудад хүргэхэд тус дэм болж, хамтран ажиллаж байгаад зохион байгуулагчид болон оролцогч хүүхэд багачууд таатай хандаж байна. Түүнчлэн Монгол Улсын Гавьяат багш Ч.Батням багш энэхүү хөтөлбөрийн түүх, соёлын багшаар ажилласан нь илүү үр дүнтэй, амжилттай хэрэгжихэд томоохон хувь нэмэр болж байна.
Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнийн зүгээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон учир шалтгаанаа тайлбарлахдаа “Аялал бол хүмүүсийн сонирхлыг татдаг, хамгийн их оролцогчтой, танин мэдэх боломжийг олгодог шилдэг хөтөлбөр болж чаддаг. Бодит оролцоотой “ШИЙДЭЛ” хамгийн урт хугацаанд, хамгийн үр нөлөөтэй хэрэгжидэг. Тэгвэл өнөөдөр Монгол орны маань олон зуун хөшөө, соёлын болон түүхэн дурсгалт газруудын талаар хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн цэгцтэй, ойлгомжтой, сонирхолтой контент дутмаг байна. Энэ орон зайд бодит хувь нэмрээ оруулахыг чухалчилж байна” гэжээ.
Монгол орны хэмжээнд түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй 2102 хөшөө дурсгал байдаг бол 9537 дурсгалт газрын 86157 соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байдаг ажээ. Мөн 40 гаруй музей болон арт галерей үйл ажиллагаа явуулж байна. Нэг талдаа түүх, соёлын дурсгалуудыг хайрлаж хамгаалах, Монгол соёлын дархлаа, өв уламжлал, түүхэн дурсгал материаллаг байдлаар үлдэх нь чухал хэдий ч ирээдүйн улс үндэстний эзэд, залуу хойч үеийн оюун бодол, зүрх сэтгэлд үлдэх нь хамгаас илүү чухал юм. Энэ бол “Соёлын явган аялал” юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл, Орхон, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 700 гаруй хүүхдүүд хамрагджээ. Хөтөлбөрийн маршрутын хувьд тухайн аймаг, орон нутгийн түүхэн дурсгалт газар, хөшөө болон музейг үндсэн маршрутад оруулсан бол нийслэл хотын хувьд Богдхааны ордон музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Их тэнгэрийн амны хадны сүг зураг, Д.Сүхбаатарын талбай, Монгол улсын төрийн ордон, Төрийн есөн хөлт цагаан туг, Гандантэгчилэн хийд болон бусад түүхэн дурсгалт газар, хөшөөдийг хамруулсан байна. Мөн түүнчлэн Өнөр бүл хүүхдийн төвийн багачуудыг энэхүү хөтөлбөрт хамруулжээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд өөрийн хот, аймгийнхаа хөшөө, түүхэн дурсгалт газрууд, соёлын өвийн талаар мэдлэгтэй, бахархалтай, сургамжтай болж өөрчлөгдсөн байхын зэрэгцээ үе тэнгийнхэндээ соёлын нөлөөлөгчид болж өсч дэвшсэн байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Tags: онцлох

Холбоотой мэдээ

"Хүн бүр байгаль хамгаалагч" явган алхагчдын практик мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулагдав
Бусад

"Хүн бүр байгаль хамгаалагч" явган алхагчдын практик мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулагдав

2023/05/01
NO RULES цувралын 2-р бүлэг нээлтээ "Метроны буудал" дээр хийлээ.
Бусад

NO RULES цувралын 2-р бүлэг нээлтээ "Метроны буудал" дээр хийлээ.

2023/03/25
75 настай ахмад алхагч олон улсын явган алхалтын тэмцээнээс "Хүрэл" медаль хүртлээ
Бусад

75 настай ахмад алхагч олон улсын явган алхалтын тэмцээнээс "Хүрэл" медаль хүртлээ

2023/03/09
Дараагийн мэдээ
2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Их уншсан

Регистрийн дугаараа оруулаад "300 мянган төгрөгөө аль дансандаа орсон эсэхийг" шалгаарай

2021/04/13
“ХОГГҮЙ ОРЧИН” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

“ХОГГҮЙ ОРЧИН” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ

2022/01/31
Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

2021/11/23

Өмнөд Солонгос улсад 2021 онд хамгийн тренд болж буй үс засалт

2021/03/09

Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг болгоно

2021/06/11

Онцлох

"Хүн бүр байгаль хамгаалагч" явган алхагчдын практик мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулагдав

"Хүн бүр байгаль хамгаалагч" явган алхагчдын практик мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулагдав

2023/05/01
Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

Эх орныхоо торгон хилийн зурвасаар алхацгаав

2022/12/21
2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2023 оныг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА

2022/12/16
Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

Монголын Явган Алхагчдын холбоо "ТҮҮХ СОЁЛЫН ЖИМЭЭР АЯЛСАН НЬ" хүүхдийн танин мэдэхүйн явган аялалын хөтөлбөрийг зохион байгуулж байна

2022/12/16

Бидний тухай

Сайн мэдээ

Бидэнтэй нэгдэх

Ангилал

  • Бусад
  • Видео
  • Дэлхий
  • Нийгэм
  • онцлох
  • Улс төр
  • Чөлөөт
  • Эдийн засаг

Шинэ мэдээ

  • "Хүн бүр байгаль хамгаалагч" явган алхагчдын практик мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулагдав
  • NO RULES цувралын 2-р бүлэг нээлтээ "Метроны буудал" дээр хийлээ.
  • 75 настай ахмад алхагч олон улсын явган алхалтын тэмцээнээс "Хүрэл" медаль хүртлээ
  • 9 настай бяцхан хүү Орос, Монгол улсын хил дамнан орших Их Саяны нурууны ноён оргил д.т.д 3491 метрт орших Мөнх сарьдагт хүрлээ
No Result
View All Result
  • Homepages
    • Home Page 1
    • Home Page 2
  • Нийгэм

© 2021

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In