Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис энэ сарын 1-4 өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис өнөөдөр /2023.09.01/ өглөөний 10 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардаж манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтаж авсан юм.
Энэхүү үйл ажиллагааны онцлох зүйлс нь Ромын пап Францис өөрийн үйлчлүүлдэг Италийн агаарын тээврийн “ITA Airways” компанийн цэнхэр онгоцоор ирж, өөрийн жолооч болон автомашинаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу зорчив.