Өнгөрөгч саруудад БНХАУ-ын Тяньжин Экосити төслийн удирдлагын багтай хийсэн цахим уулзалтуудын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон билээ. Үүний дагуу Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн баг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилж, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газарт ажиллаж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тяньжин хотын орлогч дарга ноён Жү Пөн, Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн, Ухаалаг хотын хөгжлийн товчооны дарга Ван Жэ, Дэвшилтэт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дэмжих товчооны захирал Чэн Ши, Ухаалаг хотын хөгжлийн товчооны хэлтсийн дарга Жан Жичиан, Дэвшилтэт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дэмжих товчооны хэлтсийн дарга Фан Зиюуан, Ухаалаг хотын ашиглалт болон менежмент компанийн ерөнхий менежер Кан Жунлиан зэрэг албаны хүмүүс багтсан юм.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид дагуул хотуудын байршилтай танилцаж, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газартай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
All reactions:
Altangerel Boldbaatar and 12 others