Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар нь Монгол улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, холбогдох баримт бичгийн дагуу дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Тяньжин Экосити төслийг хэрэгжүүлж буй удирдлагын баг болон холбогдох талуудтай цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Дагуул хотын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнгөн, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхзаяа, Дагуул хотын хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Энхтамир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Анузаяа, Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Наранцэцэг болон Хятад, Сингапурын хамтарсан Экосити төслийн Удирдах хорооны орлогч дарга Сүнь Шяофөн, Экосити төслийн Байгаль орчны газрын орлогч дарга Гө Яньшөн, Экосити төслийн Бүтээн байгуулалтын газрын орлогч дарга Фү Пөн, Экосити төслийн Ухаалаг хотын газрын Захиргаа, судалгааны тасгийн дарга Жан Жычян, Экосити төслийн Худалдааны газрын Боомтын удирдлагын тасгийн дарга Дин Жиньшин зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд БНХАУ-ын Тяньжин Экосити төслийг хэрэгжүүлэгч удирдлагын багийн зүгээс төслийн танилцуулга, холбогдох тооцоо, судалгаа, хотын төлөвлөлт, шинээр нэвтрүүлсэн технологийн шийдлийн талаар танилцуулсан юм. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан төлөвлөж буй Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төлөвлөлтийн талаарх танилцуулгыг хийж, уулзалтад оролцогчдын асуултад хариулт өглөө. Уулзалтын төгсгөлд талууд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зураг төсөл, төлөвлөлт, боловсон хүчнийг чадавхжуулах, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Тяньжин Экосити төслийн баг нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлхээр зорин ажиллаж буй албан хаагчдыг туршлага судлах зорилгоор Тяньжин Экоситид айлчлахыг урьсан юм.
All reactions:
Altangerel Boldbaatar and 18 others