Нийслэл Улаанбаатар хотын ойр орчмын төлөвлөсөн байршлуудад дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах замаар хүн амын өнөөгийн хэт төвлөрлийг сааруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох ажлын хүрээнд БНСУ-ын хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсинй хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “GMD” холдинг компанийн бүсийн менежер Дэвид О, “GO&DO” олон улсын байгууллагын захирал Бэ Сүн Ён, “Global Ocean farm”-ийн гүйцэтгэх захирал Им Ок Сун болон Ерөнхий менежер Кан Хак Сик, “C&E International Co,.Ltd”-ийн дэд ерөнхийлөгч Грэйс Ма зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Бидний төлөвлөж буй дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрүүд нь урт хугацааны, ач холбогдол өндөртэй төслүүд бөгөөд зөвхөн Улаанбаатар хотын хувьд биш Монгол улсын хувьд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөгжлийг хурдасгахад чухал болохыг онцолсон юм.
Хөрөнгө оруулагчдын зүгээс Улаанбаатар хотын томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар дурдаж, танилцуулгатай холбогдуулан зарим нэмэлт зүйлсийг тодруулж мэдээлэл авлаа. Түүнчлэн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд хэрэгжих боломжтой төсөл, хөтөлбөр дээр төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч гэсэн гурван талт хамтын ажиллагааг чухалчилж буй талаар дурдсан юм.
All reactions:
11