НИТХ-Д ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМААС СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ТӨЛӨВЛӨЖ БУЙ ДАГУУЛ ХОТУУДЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
Улаанбаатар хотын ойр орчимд төлөвлөж буй дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах талаар хийгдсэн судалгааны ажлын талаар танилцуулж, НИТХ-ын төлөөлөгчдөөс санал, зөвлөмж авч ажиллалаа. Уулзалтад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Хөдөлмөрийн Үндэсний намын Бүлгийн дарга, төлөөлөгч Д.Гантулга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Наранбаяр, Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Танилцуулгын үеэр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлэх, төвлөрлийг сааруулахад нэг төвт хотоос олон төвт хот болох ажлын хүрээнд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах бодит хэрэгцээ, шаардлага бий болсон талаар онцолсон юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Хөдөлмөрийн Үндэсний намын дарга төлөөлөгч Д.Гантулга, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах ажил нь ач холбогдолтой нь харагдаж буй боловч бидний хувьд төдийлэн туршлага багатай учраас гадны туршлагыг сайтар судлах хэрэгтэйг онцолсон.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.Наранбаяр, Дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд өртөг өндөртэй учир хөрөнгө оруулалт, төсөв, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар нухацтай бодож үзэх хэрэгтэйг дурдаж, өөрийн зүгээс холбогдох санал, зөвлөмжийг өглөө.
Түүнчлэн төлөөлөгчдийн зүгээс төсөл, хөтөлбөрөө төлөвлөхдөө юун түрүүнд нисэх, морингийн давааны орчмын иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь хамгийн чухал гэдгийг онцолсон юм.
All reactions:
7