Нийслэлийн ЗДТГ, төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зориулсан
"АЛСЫН ХАРАА 2050" МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО,
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ”
БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ боллоо.
Эдийн засаг хичээлийн төгсгөлд оролцогчдын хэлсэн дүгнэлтээс:
№9. Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан:
Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хүрээнд Дагуул хот, Эдийн засгийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага их байгаа нь тус сургалтын хэлэлцүүлгээс харагдаж байна.
Ингэхдээ орон зайн оновчтой төлөвлөлт хийж одоо ашиглалт сул байгаа үхмэл хөрөнгүүдийн /Дэд бүтэц/ ашиглалтыг сайжруулж гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах өртгийг бууруулах;
Улаанбаатар хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд их, дээд сургууль, МСҮБайгууллага, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүдийг цогцоор нь кампус хэлбэрээр хөгжүүлэх;
Шаардлагатай шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалын төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх;
Үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлж эдийн засгийн тусгай бүсүүдийг нийслэлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд байгуулах;
Нэгдүгээрт хувийн хэвшил буюу хувийн хэвшлүүдийг эдийн засгийн хөшүүрэг ашиглан дагуул хотуудад нүүлгэх ажлыг эхлүүлэх зэрэг төсөвт дарамт бага шийдвэрлэх ажлууд их байна.