“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас бүх нийтийн аяллын боловсролыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээх, байгаль эх дэлхийгээ хайрлах, үйлчилгээний соёлыг дэлгэрүүлэх сургалтуудыг нийслэлийн албан хаагчдын дунд зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын албан хаагчид “Аялал жуулчлалын боловсрол” олгох сургалтад амжилттай хамрагдлаа. Сургалтыг аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай Ч.Буянбадрах зөвлөх орлоо. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын албан хаагчид холбогдох мэдээлэл өгч ажиллалаа.
All reactions:
4