ЭРДЭМ КОЗИ МЕ Эрдэм хэрхэн бүтсэн бэ? Намайг Цэрэнжавын Солонгоо гэдэг Эрдэм брэндийг үүсгэн байгуулагч 3 хүүхдийн ээж. Хамгийн бага хүүхдээ 9 жилийн дараа төрүүлж шинэ хүнээ өлгийдөн авч байхдаа хүүгийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан өөрийнх нь нэрээр Эрдэм хүүхдийн хувцасны жижигхэн үйлдвэрлэлийг бий болгосон. 2020 оны ковид 19 цар тахал дөнгөж дэгдэж эхэлж байхад бизнесийн санаагаа анх олж 2 хуучин оёдлыг машин танил хүнээс худалдан авч бизнесийн гараагаа эхэлж байсан. Өөрөө оёдол эсгүүрийн анхны мэдэгдэхүүнгүй байсан учир авга эгчээс тусламж хүсэн хийх гэсэн санаагаа ойлгуулснаар эрдэм кози ме брэндийн анхны бүтээгдэхүүн болох хүүхдийн гэдэс дүйрэнгийн интоорын ястай бигнүүр анх бий болсон түүхтэй.
Би бүтээгдэхүүнээ сувилахуйн гэж нэрлэх дуртай учир нь бусад ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс онцлох чанар хүүхдийн онцгой хэрэгцээг мэдэрч Монгол хүүхдийн биеийн онцлог, бие болоод насанд нь тохирсон бүтээгдэхүүнийг голлон үйлдвэрлэдэг.
Эрдэм лого нь нэрээсээ тэс өөр 3 хоньтой. Эрдэм хүүхдийн хувцсыг анх үйлдвэрлэж эхлэх тухай бодохдоо хонины ноос ноолуур болон нэхийг голлох түүхий эд болгон хэмээн зорьсон. Үүндээ ч хүрч хонины угааж цэвэрлэсэн нарийн ноос ашиглан ноосон майк, тэрэгний өлгий, хүүхдийн өвлийн комбинезоны дулаалгад ашиглаж Монголын эрс тэрс цаг агаарт тохирсон дулаахан хөнгөн өвлийн хувцас гаргаж 2 дахь жилдээ амжилттай борлуулж байна.
Бид одоогоор 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүн болгон 0 сараас 3 нас хүртэлх хүүхдийн нас, бие өсөлтөд зориулсан өөр өөрийн онцлогтой байдаг. Эрүүл саруул хойч үеийг эрүүл орчинд өсгөн хүмүүжүүлэх ээж хүний туйлын хүсэлдээ хөтлөгдөн байгальд хамгийн их хор хөнөөл учруулж буй нэг удаагийн живхийг багасгах зорилготой угаадаг живх, сүү шингээгчийг мөн адил хэрэглээнд нэвтрүүлж олны талархлыг хүртэж чадсан бүтээгдэхүүн болсон.
Сүүлийн 10 жилд нярайгаас 3 нас хүртэлх хүүхдийн хэрэглэх хэрэгсэл өөр болсон. Тэд өлгийдүүлэх дургүй, хөнжил нөмрөх дургүй, эрт хөдөлгөөнд ордог, арьс нь маш эмзэг харшламтгай болсон гэх мэт. Энэ бүх асуудлыг нарийн мэдэрч бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манай хамт олны онцлог тал юм.