Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолын хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл,инженерийн шийдэл, ирээдүйн хотын дүр төрхийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал (концепц)-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдгээр шалгарсан таван багийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулна. Мөн үзэл баримтлалыг шүүх дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн комиссын бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ.
Олон улсын сонгон шалгаруулалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/цахим хуудаснаас авна уу.