3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад энэ сарын 27-нд эхэлсэн. Манай тамирчдын хувьд өнөөдөр эхний тоглолтоо хийх учир өчигдөр тус улсыг зорьсон.
Монголын эрэгтэй шигшээ баг В хэсэгт Тайланд болон Шри Ланк улсуудын багтай оржээ. Өнөөдөр эхний тоглолтоо 14.40 цагаас Шри Ланкын эсрэг хийнэ. Үүний дараа 19.20 цагаас Тайландын эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, А.Ананд нар багтсан.
Эмэгтэй шигшээ баг С хэсэгт Малайз, Филиппинтэй өрсөлдөнө. Эхний тоглолтоо 15.35 цагаас Малайзын эсрэг хийх бол сүүлийн тоглолтоо 18.30 цагт Филиппиний эсрэг хийнэ. Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтаж байна.