Өнгөрсөн сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж буй. Түүнчлэн энэ оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар 204.9 тонн буюу нийт нөөцийн махны 3.2 хувийг худалдан борлуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар илүү үзүүлэлт юм.
Нөөцийн махны үнийн хувьд зах, худалдааны төвүүдийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8 хувиар хямд байна. Мөн нөөцийн үлдэгдэлд үндэслэн энэ сарын сүүлээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.