“Эрдэнэс алт ресурс” ХХ-ийн Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах ажлын байрны зар
АЖЛЫН БАЙРНЫ НЭР:
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ
- Компанийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, дээд байгууллагаас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
- Компанийн тайлант жилийн бизнес төлөвлөгөө, төсвийн талаар санал танилцуулж, батлуулах түүнд үндэслэн компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг хүлээх
- Компанийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллах
- Жил бүр гэрээний биелэлт, ажлын тайлангаа толгой компаниас өгсөн чиглэлийн дагуу тайлагнаж, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон Толгой компаниас өгсөн үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эрх зүй, санхүү эдийн засаг эсвэл уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Ял шийтгэл хүлээж байгаагүй байх
- Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх
- Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өргөдөл /товч намтар багтаан бичих/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
- Цээж зураг 2 хувь
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг [email protected] хаягаар ирүүлнэ үү.
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16:00 цаг хүртэл
Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барих тул харилцах утас, хаягаа анкет дээрээ тодорхой бичнэ үү.