Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс CoViD-19 халдварын талаар дэлхий дахины судалгаа шинжилгээний тоймыг хүргэлээ.
ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Оюунсүрэн “ЭМЯ-наас УОК-д олон улсын болон Монголын талаарх судалгаа, шинжилгээний талаарх мэдээллийг хүргүүлсэн.
Ингээд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл АШУҮИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран цаашид эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ төрлийн коронавирусийн гений болон тандалт, тархалт, эмнэл зүйн судалгаа хийх ажил зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
CoViD-19-тэй холбоотой судалгааны санхүүжилтийг Шинжлэх ухаан технологийн сангаас гаргах шийдвэр гарсан.
Энэ нь манай улсын эрдэмтэн, судлаачдын сэрэмжлүүлэг өгч, хариу арга хэмжээ авахад нь нэмэлт санхүүжилт болж, нотолгоонд суурилсан мэдээллээр хангагдахад нэг эрх зүйн орчин боллоо.
Дэлхий дахинаа CoViD-19 халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажил хийгдсээр байна.
Дөрөвдүгээр сарын 1-20-ны өдрийн хооронд дэлхийн нэр бүхий сэтгүүлүүдэд CoViD-19-тэй холбоотой 30 орчим эрдэм шинжилгээ судалгааны өгүүллүүд хэвлэгджээ.
Мөн вирусийн тархалтын судалгаагаар халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эхлэн үедээ бусдад халдвар тараах магадлал хамгийн өндөр байгааг судлаачид тогтоосон байна.
Судалгаагаар CoViD-19 халдвар авсан хүмүүсийн 44 хувь нь шинж тэмдэггүй тээгчээс халдвар авсан нь тогтоогджээ.
Харин тохиолдлын судалгаагаар CoViD-19 халдвар авсан, архаг өвчингүй 20 настай эрэгтэйн бүтэн биеэр юм туурах шинж тэмдэг илэрсэн байна. Хэдийгээр биеэр юм туурах шинж тэмдэг нь тус өвчний үед тун ховор илэрч байгаа ч үүнийг анхааралдаа авах нь зүйтэй хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрдэмтэд зөвлөсөн байна.
Түүнчлэн тархвар зүйн судалгаанаас үзэхэд, энэ вирусийн халдвараар хүүхэд хүндэрч өвдөх нь ховор байгаа бөгөөд нас баралтын түвшин нь бага байна.
Мөн Эрүүл мэндийн яамны хүчин чадал хангалтгүй орнууд хөл хорио, тусгаарлалтын дэглэмийг 2020 он дуустал үргэлжлүүлэх шаардлагатай гэж судлаачид тооцоолжээ" гэлээ.