АНУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх Кевин Хассетт тус улсад ажилгүйдлийн түвшин хүн амын тавны нэгд хүрч болзошгүйг хүлээн зөвшөөрлөө.Тэрээр энэ талаар CNN-д өгсөн ярилцлагандаа дурджээ.
Хассетт ирэх 6 дугаар сар гэхэд америкчуудын дунд ажилгүйдлийн түвшин 16-20% хүртэл нэмэгдэхийг сануулав.Тэрээр хэлэхдээ эх оронд нь эдийн засгийн үзүүлэлтүүд 5-7дугаар сар хүртэл “бидний харсанаар байдал дээрдэхгүй” гэжээ.
Ажилгүйдлийн энэ нөхцөл байдал нь Их Хямрал-ын үеийнхтэй ижил түвшинд очих эрсдэлтэй хэмээн тус хэвлэл онцолсон байна. АНУ-ын хөдөлмөрийн статистикийн тооцооллоор 1933онд тус улсад ажилгүйдлийн түвшин 25%-д хүрч байжээ.
Эх сурвалж: lenta.ru