Гараа өдөрт 6-10 удаа угааснаар коронавирусээр халдварлах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж болохыг Британийн судлаачид тогтоожээ. Тиймээс тус улсын эрх баригчид иргэдэдээ хандан гараа байнга угааж хэвшье уриатай аяныг зохион байгуулж байгаа аж.
Судлаачид 2006-2009 оны хооронд дэгдэж байсан коронавирусийн гаралтай халдварт өвчнүүд, коронавирустэй ойролцоо бусад вирусийг судалсан байна. Ингэхэд, эдгээр вирус нь бүгд сайтар савандаж угаахад бүрэн ариутгагддаг болох нь тодорхой болжээ.
“Wellcome Open Research” байгууллага нийт 1663 сайн дурын оролцогч дээр хийсэн судалгаагаар энэ нь батлагдсан байна. Хачирхалтай нь, өдөрт 10-ээд дээш удаа гараа угаахад вирусээр халдварлах эрсдэл буурдаггүй гэсэн дүгнэлт гарчээ.