Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын дагуу танхимын болон танхимын бус сургалтыг төлөвлөх, зохион байгуулах талаар Боловсролын Хүрээлэнгээс аймаг орон нутагт зөвлөмж хүргүүллээ.
Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн дагуу зохион байгуулна.
Тухайлбал, хичээлийн жилийн 9 дүгээр сард өмнөх ангийн 3, 4 дүгээр улирлын хичээлийн агуулгыг бататгахдаа сурагчдын агуулгын хоцрогдлыг арилгах, мэдлэг, ойлголтыг бататгахад анхаарах, Танхимын бус хэлбэрээр зохион байгуулагдах хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргаж, багш суралцагчидтай холбоо тогтоож зайнаас суралцах үйл ажиллагааг дэмжиж ажиллах зэргийг тус зөвлөмжид тусгажээ. Зөвлөмжийн дагуу сургуулиуд хичээлийн хуваарийг 8 дугаар сарын 27 ны өдөрт багтаан гаргаж, эцэг эх асран хамгаалагч, суралцагчдад нээлттэй мэдээлэх юм.