БНСУ-ын Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс охидын BLACKPINK хамтлагийн шинэ дуу Lovesick Girls-ийн клипийг шүүмжиллээ. Хамтлагийн дуучин Женни сувилагчийн хувцастай байгаа хэсгийг “Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлгийн ажилтан, сувилагчдыг секс, зугаа цэнгэлийн бай болгож, нийгэмд нэр хүндийг нь унагаалаа” гээд мөн сувилагчийн ажлын хувцсыг огт өөрөөр дүрсэлсэн гэжээ.