АНУ болон Канадын эрдэмтэд салалтын гол шалтгааныг олж тогтоосон нь хосууд хоорондын дотно бус байдал гэнэ. Энэ талаар Social Psychological and Personality Science сэтгүүлд хэвлэгдсэн хамгийн сүүлийн үеийн судалгаанд бичигджээ.
Хосууд хоорондын дотно бус харилцаа, үл ойлголцол нь хэрүүл, эсвэл араар тавилт зэрэг сөрөг агшнуудаас ч илүү хүчтэй нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хамтрагчийнхаа сэтгэл санааны байдал, хувийн амьдралыг нь төдийлөн сонирхдоггүй, хувийн асуудлуудаа хуваалцдаггүй хүмүүс бусадтай харьцуулбал илүү хурдан салдаг гэж дээрх судалгаанд онцолсон байгаа юм.
Уг судалгааг явуулсан сэтгэл зүйч нар 4000 гаруй хосын харилцааг ажигласан бөгөөд судалгааны явцад хосууд салах хүртлээ долоо хоног бүр асуулгын хуудсыг бөглөж харилцааныхаа талаар мэдээллэж байжээ. Ингэхэд нийт оролцогчдоос ердөө 100 хос л судалгааг дуусгаж чадсан бөгөөд тэдгээрээс ойролцоогоор 70 нь салсны нэг сарын дараах давтан асуулгад хамрагдсан байна.
"Хосууд ихэвчлэн бие биенээ үзэн ядсандаа биш, харин цаг хугацааны эрхээр хамтрагчтайгаа дотно харилцаа үүсгэх тэр нандин холбоог үнэлэхээ больсноос шалтгаалж салдаг. Дотно харилцаатай байх нь хосуудын цаашдын ирээдүйд маш чухал нөлөөтэй тул бие биетэйгээ илүү гүн холбогдоход цаг зав болон хүчин чармайлтаа зориулж байх нь зүйтэй" хэмээн сэтгэл зүйч нар зөвлөсөн юм.
Гэхдээ сэтгэл зүйч нарын онцолж буйгаар нөхцөл байдал бүр өөр, өөр бөгөөд хүн бүр дотно байх гэдэг ойлголтыг өөрөөр хүлээж авдаг гэнэ. Магадгүй нэг хүний хувьд хангалттай дотно харилцаатай мэт санагдаж болох ч нөгөө хүнд тэр нь хангалтгүй байж болно.
Эх сурвалж: https://buro247.mn/