ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-Өнөөдөр нэмж халдвар илрээгүй. Харин ОХУ-ын иргэн 50 настай жолооч эрэгтэй эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 324, эдгэрсэн 312, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 12 хүн байна. Эмчлүүлж байгаа долоон хүний биеийн байдал хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Гэрийн ажиглалтад арван хүн байгаа бол ажиглалтаас гарсан 297 хүн бий.
Тодруулбал,
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор ирсэн 252 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний шинжилгээ,
- Аравдугаар сарын 4-ны өдөр Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 153 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 21 хүний давтан шинжилгээ,
- Төв аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
- Дундговь аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ,
- ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээ, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 24 хүний шинжилгээ,
- Эмнэлгүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан зургаан хүний шинжилгээнд тус, тус коронавирусийн халдвар илрээгүй байна.