УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараар ахлуулсан ажлын хэсэг “КОВИД-19” цар тахлын үеийн орон нутгийн “Шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний баг”-ийг бэлтгэх цогц сургалтыг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 20, 21-ны өдрүүдэд тус хотын МСҮТ-ийн хурлын зааланд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилэх юм.
Хэнтий аймгийн хувьд сургалт зохион байгуулагдаж байгаа 7 дахь аймаг бөгөөд газар зүйн байрлалаасаа хамааран Дорнод, Сүхбаатар аймгуудаар дамжин өнгөрч буй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй байдаг байна. Харин иргэдийн шилжилт хөдөлгөөнд аймгийн ОБГ, МХГ, ЭМГ, ААТТ зэрэг байгууллагууд “Ковид-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамтран уялдаа холбоотой ажиллаж 1008 том оврын автобус болон 40553 иргэдээр асуумж судалгаа бөглүүлж хяналт тавьж ажилласан байна. Өнөөдөр “Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт”- нд Хэнтий аймгийн ХэЗДТГ, МХГ,ОБГ, АЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтэнүүд хамрагдаж байна.
Шадар сайдын зөвлөх Л.Саянаа сургалтын зорилго, хүрэх үр днгийн талаар танилцуулга хийснээр сургалт өглөөний 9 цагт эхэллээ. Сургалтаар коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх удирдлагын тогтолцоо, хяналт, эрсдлийн үнэлгээ, түүний харилцаа холбоо, олон эх сурвалжит мэдээллийн тандалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, хавьтлын судалгаа, хилийн нэвтрэх цэгийн хяналт зэрэг олон сэдвээр мэргэжлийн байгууллагууд сургалт, илтгэл практик дадлага зэргийн хослуулан явууллаа.
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн эрсдэлийн түвшинг үнэлэхэд “Дунд магадлалтай” буюу идэвхжилийн 1-р зэргийн эрсдэлтэй гарсан тул тухайн орон нутаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагууд идэвхжиж гамшгаас хамгаалах 11 алба, ерөнхий зориулалтын 23 мэргэжлийн анги, тусгай зориулалтын 22 мэргэжлийн анги, 18 сум 5 тосгонд сайн дурын хэсэг байгуулагдаж үйл ажилллагаа явуулж эрсдлийн түвшинг бууруулахаар ажиллаж байна. Аймгийн “Шуурхай штаб”-ын зүгээс аймгийн онцгой комиссыг тогтмол хуралдуулж 31 захирамж, 123 сая төгрөгийг гарган орон нутгийн хэмжээнд Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Д.Баасандорж танилцууллаа.
Сургалтыг МУ-ын засгийн газар, Шадар сайдын ажлын хэсэг, ЭМЯ, УОК, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ-ын нэгдсэн баг хамт олон удирдан зохион байгуулж 21 аймгийн холбогдох байгууллагуудад системтэйгээр зохион байгуулж байна.