БНХАУ-ын найруулагчаас ирсэн саналд Фантастик Продакшн - Fantastic Production татгалзсан хариу өгч ээ. Уг саналд түүхийг илт гуйвуулсан байсан тул татгалзаж, монгол бичгээр хариуг хүргүүлсэн байна.Учир нь Хятадын найруулагчаас ирүүлсэн "Номонханы цуст тулаан" гэх кино зохиол нь түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулсан агуулгатай байна гэж тэд үзжээ.
Тус продакшны зүгээс "Хэдийгээр энэхүү зохиол нь уран сайхны киноных боловч бид Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул саналаас татгалзаж байна" гэлээ