Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх явцад Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй нэг нэрийн эм худалдаалж байсныг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцож, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.