Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна.
Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна
Тэрбээр "COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна. Шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй.
"COVID-19-ийн үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь шинэ жил тэмдэглэхгүй байх. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавигдана. Эрсдлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна.
Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна" гэв.
COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ хангасан
ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.
COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа" гэлээ.