Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн ерөнхий газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түлшний хэрэглээ, татан авалт, холбогдох хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, хуулийн дагуу хариуцлага тооцох зорилготой хамтарсан хяналт, шалгалтыг энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн нийт 1669 алба хаагчид Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баязүрх, Хан-Уул дүүргийн гэр хорооллын нийт 207,754 айл өрхөд аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч, дулаан үйлдвэрлэх түгээх зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 байгууллагын 78 байршилд байгаа 202 халаалтын зуух, уур үйлдвэрлэх 68 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.