Өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол таваар нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 362 боллоо.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр бүртгэгдсэн таван тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс юм. Энэ хүмүүсийн давтан шинжилгээнээс буюу 20 дахь хоног дээр нь коронавирус илэрлээ.
Мөн өнөөдөр нэмэгдсэн нэг тохиолдол нь ОХУ-аас ирсэн ачаа тээврийн жолоочоос илэрсэн.
Ази, Европ тивд болон манайхтай хил залгаа улсад халдвар эрс нэмэгдэж байна. Иймд манай орны иргэд онцгой анхааралтай байх үе ирлээ. Өнгөрсөн хугацаанд та бүхэн өгсөн зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа илүү сайн хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Бид ямар нэгэн хэмжээгээр эрсдэлд орох магадлал маш өндөр боллоо. Мөн гэр орондоо цэвэрхэн байж, дархлаагаа дэмжиж, дулаан хувцаслаж байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй, өндөр сонор сэрэмжтэй байхыг хүсье" гэв.