АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтын урьдчилсан дүгнэлт өчигдөр гарчээ.
Вакцины эцсийн шатны туршилтыг сайн дурынхан дээр хийхэд 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр Covid-19 өвчнөөс хамгаалж байгаа нь тогтоогдсон байна.
Компаниуд энэ сарын сүүлээр вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгааг мэдэгджээ.
Шинэ вакциныг хүнд гурван долоо хоногийн зайтай хоёр тун хийх шаардлагатай гэнэ. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк улсуудад явуулсан туршилтын дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш долоо хоногийн дараа хүний биед 90 хувийн хамгаалалт тогтож байжээ.