Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний эхнэрээс 21 хоног тусгаарлагдаад гарсан хойно нь буюу дөрөв хоногийн дараа Ковид 19-ийн халдвар илэрч Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтоолоо.
Тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүний явсан газруудын зураглалыг холбогдох албаныхан гаргасан байна.
Иймд эдгээр газраар явсан бол өөрийгөө тусгаарлан, гэрээсээ гарахгүй байх, ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 119, 100, 80086829 дугаарт хандахыг зөвлөлөө.