ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
- Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ,
- Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ,
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ,
- Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ,
- Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй" гэв.
Шинээр илэрсэн 24 тохиолдлын 2 -нь өчигдөр мэдээллэгдсэн, халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёрын PCR шинжилгээний хариу юм. Тус шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас зарласнаас хойш нийт 22 тохиолдол шинээр бүртгэгджээ.