Сэлэнгэ аймаг батлагдсан тохиолдол тир машины жолоочтой холбоогүй байх магадлалтай гэсэн мэдээллийг өчигдөр УОК-оос өгсөн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, Сэлэнгийн гурван хүн одоогийн байдлаар тээврийн жолоочтой холбогдолгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Тир машины жолоочийн хавьтал мөн эсэх нь маргааш гэхэд тодорхой болно.
Сэлэнгэд батлагдсан 74 настай эмэгтэй гэртээ гурвуулаа амьдардаг, гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй. Бэрийн хавьтал болох 40 гаруй хүнийг илрүүлэн шинжилгээ авч байна гэв.