Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 416 болсноос 328 эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал өнөөдөр ХӨСҮТ-өөс 11 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар 83 хүнийг ХӨСҮТ-д эмчилж байна. Иймд ЭМЯ-наас иргэддээ амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга ариутган цэвэр байлгаж, аль болохоор олон нийтийн газраар явахгүй, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.