Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 431 болсноос 328 эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 97 хүнийг ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүнд, 20 хүн хүндэвтэр, 75 хүн хөнгөн гэсэн оноштой байгаа аж.
Сэлэнгэ аймгаас ирсэн 74 настай эмэгтэйн биеийн байдал хүнд байсан ч өнөөдөр тогтворжсон гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Насны хувьд 4 настай хүүхэд нэг, 10-13 настай хүүхэд хоёр, 74 настай нэг хүн бий. Бусад нь 30-43 насны хооронд юм байна. Түүнчлэн ХӨСҮТ-д тандалт ажиглалтад 165 хүн бий гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.