Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ сарын 20-нд шилжүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс иргэдийн данс руу оруулахаар ХНХЯ ажиллаж байгаа ч данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжиж байгаа учраас энэ сарын 20-нд оруулахаар болжээ.
Улсын онцгой комиссоос хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг нэмэгдүүлэн 100 мянган төгрөг болгож, ирэх оны зургадугаар сар хүртэл олгохоор болсон юм.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор банкны салбарууд цахимаар ажиллах болсон тул банкны дансгүй, бэлэн мөнгөөр хүүхдийн мөнгө авдаг хүмүүст хүндрэл учирч байгаа талаар мэдээлж буй. Тэгвэл энэ талаар ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Хүүхдийн мөнгө авдаг 1.2 сая хүүхэд байдаг. Дийлэнх нь данстай холбогдсон байдаг” гэсэн мэдээллийг өглөө.