Хэнтий аймгийн Шуурхай штаб өдөр бүрийн 10:00 цагт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдрийн хурлаар дараах шийдвэрүүд гарлаа.
- Тусгай чиг үүрэгтэй, тээврийн хэрэгсэл /өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах/ Улаанбаатар хот руу нэвтэрч, эргээд Хэнтий аймаг руу буцахдаа заавал коронавирусын түргэвчилсэн оношлуурт хамрагдаж, шинжилгээний бичигтэй байх шаардлагыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн шалтгаантай зорчигчид, тээвэр хийж буй жолооч нар заавал оношлуурт хамрагдаж, шинжилгээний бичигтэйгээр буцаж нэвтэрнэ гэсэн үг.
- Өнөөдөр Багануур дүүргээс Хэнтий аймаг руу нэвтрэх Хэрлэн гүүрний хяналтын цэгт Хэнтий аймгаас шинээр пост ажиллуулан эхэллээ. Үүнтэй холбогдуулан Багануурын Онцгой комисс руу Багануур дүүргээс наашаа коронавирусын оношлуурт хамрагдсан бичигтэй хүн нэвтрүүлэхийг, шинжилгээгүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж өгөхийг хүссэн бичиг явуулахаар боллоо.
- Мөн Улсын онцгой комисст хүнс, мах тээвэрлэж буй орон нутгийн тээвэрчдэд “Нарантуул” зах дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх цэг гаргаж өгөх боломжтой эсэх, Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирээд гацсан буюу гэрийн тусгаарлалтад орсон иргэдийг буцаах талаар УОК-руу бичиг хүргэсэн. Тиймээс хариуг яаралтай хүссэн дээрх хоёр агуулга бүхий албан бичиг төлөвлөн хүргэхээр болов.
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудыг Ерөнхий боловсролын сургуулиудын тусгаарлах байртай танилцаж, халдвар хамгааллын дэглэм барих зөвлөмж хүргэж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах чиглэлийг Аймгийн Онцгой комиссын дарга өглөө.
- Сумын Хяналтын постуудад Цагдаа, ОБГ-ын албан хаагчидттай жижүүрлэн гарч байгаа багш нарыг буулгахаар боллоо.
- Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дэглэм зөрчсөн Батширээт, Хэрлэн сумын хоёр аж ахуйн нэгжийн Архи, согтууруулах ундаа зарж борлуулах тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо.
- Хэрвээ УОК-оос Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдийг гаргах шийдвэр гаргавал бэлэн байдалд байх шаардлагатай гэж үзэж, зохион байгуулалтын талаар ярилцаж холбогдох журам, төлөвлөгөө боловсруулахаар боллоо.
- Аймгийн Статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид өдөр бүр тандалт судалгаа хийж байгаа бөгөөд өнөөдрийн мэдээллээр үхрийн ястай, цул мах тус бүр 1000 төгрөг, ургамлын тос 600 төгрөгөөр нэмэгдсэн, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгааг мэдэгдэв.
- Хэрлэн сумын ЗДТГ- Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Чингис хотын бизнес эрхлэгчидтэй зөвшилцөж, махны тээвэр хийсэн жолооч Улаанбаатар хотоос буцахдаа хүнсний тээвэр хийнэ гэсэн зохицуулалтыг хийсэн байна
- Аймгийн хэмжээнд мах 15 хоногийн нөөцтэй, гурил 24 хоног, гурилан бүтээгдэхүүн 2 хоног, төрөл бүрийн будаа 13 хоног, хуурай сүү 7 хоног, өндөг нэг хоног, ургамлын тос 9 хоног, төмс 123 хоног, хүнсний ногоо 21 хоног, элсэн чихэр 10 хоног, давс 43 хоног нөөцтэй байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан мэдэгдлээ. Өнгөрсөн хоёр хоногийн /2020.11.17, 18/ хугацаанд Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 82 тонн мах, Хэрлэн сум - Чингис хот руу 13,4 тонн мах нөөцөд нийлүүлсэн байна.
- Хэнтий аймагтай залгаа Говьсүмбэр, Дорноговь аймагт коронавирусын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан шуурхай штабын бүрэлдэхүүн яг одоо Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй хуралдаж байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ
Being aware of these components will help the student
Professional folks, politicians, academicians, attorneys, doctors
The main reason that a number of pupils do not do this is they fear they'll drop some of their authenticity, but this is
So
The various kinds of document writing
One of the most effective ways to make sure that your deadline is met is to put yourself
There are so many different composing platforms out there nowadays, from Microsoft Word learn how to generate an essay better to Apple's Pages.
in the shoes of their professor.
solutions are divided into two categories.
as to make an essay successful, there must be a remainder of the essay.
not the situation.
and students all use essay solutions to improve their writing skills.
realize the value of the article, and will enable them to compose it in a means that will meet the audience.