- Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байна.
- Хүнс, эм тариа, түлш, ундны ус худалдан авахаар гэрээсээ гарсан бол 1 цагийн дотор гэртээ буцаж ирнэ. Зөвхөн гэр бүлийн нэг гишүүн ойролцоох хүнсний дэлгүүрээс хүнсээ худалдаж авна.
- Хүнсний дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэхдээ хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.
- Иргэд зорчих үедээ иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явна.
- Хөл хорионы хугацаанд зөвхөн ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тухайн өдрийн ээлжийн хуваарьтай иргэд алба, амины автомашин, нийтийн тээврээр өглөөний 07.00-10.00, оройн 17.00-20.00 цагт зорчино.
- Бусад иргэдийн автомашины болон явган хөдөлгөөнийг 24 цагийн турш хориглосон болно.
- Нийслэлийн онцгой комиссоос иргэний цахим үнэмлэх, QR системд тулгуурлан иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.
- Энэ мэдээллийг ойр орчны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст түгээнэ үү.
Коронавирусийн халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг 119 дугаарын утаснаас авна уу