Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.
- Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:
- Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаарыг оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.
- Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
- Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн ус төрөгчийн хэт ислийн уусмалыг хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах
2. Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ.
- Гараа вирусын эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах
- Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх
- Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах
3. Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх
- Өдөрт 2-оос багагүй удаа хаалганд ойр байгаа обьектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана.
- Хлор болон бусад хлор агуулсан бодисуудыг ашиглана.
- Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.
- Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой.
4. Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэнэ.
- Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна, хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина.
5. Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх
- Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана.
- Гарын угаалтуур, болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ.
6. Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах
- Ердийн нөхцөлд гарааш болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ
- Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам