Францад коронавирусний халдвар авсан нийт хүний тоо мягмар гарагт 7 002 393-т хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны харьяа “Sante publique France” хяналтын агентлаг мэдээлжээ. Ийнхүү Франц улс халдвар авсан хүний тоо долоон саяас давсан дэлхийн долоо дахь улс болсон байна.
Даваа гаргийн оройноос хойш нэг өдрийн дотор Францад 6765 хүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Үүний зэрэгцээ, гурван өдөр дараалан коронавирусний шинжилгээний нийт дүнгийн 1.2 хувийг "эерэг" хариу эзэлсэн байна. Долоо хоногийн дотор тус улсад 1859 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Францад цар тахал дэгдсэнээс хойш 116 615 хүн коронавирусний улмаас нас барсан байна. Сүүлийн 24 цагт 60 өвчтөн эмнэлэгт нас баржээ. Долоо хоногийн хугацаанд 468 хүн сэхээн амьдруулах болон эрчимт эмчилгээний тасагт шилжсэнээс 340 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.