Сүүлийн таван жилийн хугацаанд Өмнөд Солонгост хийсэн хөрөнгө оруулалт нь 5.6 их наяд вонтой ($4.7 тэрбум) тэнцэх эдийн засгийн нөлөө үзүүлснийг АНУ-ын Нэтфликс компани өчигдөр мэдээлжээ.
“Netflix Partner Day” онлайн арга хэмжээний үеэр Солонгосын зах зээлийг хариуцсан дэд ерөнхийлөгч Кан Дон Хан уг баримтыг танилцуулсан байна.
Тодруулбал сүүлийн таван жилийн хугацаанд тус компани 770 тэрбум воныг Өмнөд Солонгос дахь төслүүдэд зарцуулсан бөгөөд зөвхөн энэ онд 550 тэрбум вон хүрчээ.
Үүний үр дүнд Өмнөд Солонгосын энтэртайнмент, контент бүтээхтэй холбоотой салбаруудад нийт 16,000 ажлын байр шинээр бий болгож, нийтдээ 5.6 их наяд воны эдийн засгийн үр нөлөө үзүүлсэн байна.
Үүнээс гадна хувцас загвар, гоо сайхан, хоол хүнс зэрэг бусад салбаруудад үзүүлсэн нөлөөг тооцвол 2.7 их наяд вон болж байгааг Нэтфликс мэдээлжээ.
Нэтфликс компани 2015 оноос хойш солонгос хэл дээр бүтээгдсэн 80 орчим кино, телевизийн цуврал, шоу зэргийг дэлхийн 190 орны үзэгчдэд хүргэсэн байна.