Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-тай яриа хэлэлцээ хийх саналыг эсэргүүцэж, татгалзжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдэгджээ.
Ялангуяа, Ким Жон Ун хэлэхдээ АНУ-ыг цаагуураа дайсагнасан бодолтой байгаа гэж үзжээ. Америкийн гаргасан санал нь “Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-ийг хууран мэхэлж дайсагнасан үйлдлээ далдлах гэсэн ов залиас хэтрэхгүй зүйл” хэмээв. Түүний бодлоор Америкийн БНАСАУ-д хандах хандлага огт өөрчлөгдөөгүй гэлээ.
Умард Солонгосын удирдагч Өмнөд Солонгостой харилцаа холбооны сувгаа сэргээхэд бэлэн байгаагаа зарласан тухай өмнө нь мэдээлж байсан. Тиймээс, Сөүл, Пхеньян хоорондын шууд холбооны шугамыг 2021 оны аравдугаар сарын эхээр сэргээж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.