2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр шинэ коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байсан хүмүүсээс 34 нь эдгэрсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдвараас 745 нь эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1175 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор Улаанбаатар хотод 37, зөөвөрлөгдсөн 1 шинэ тохиолдлыг бүртгээд байна.