Гэгээн хайрын баярын өдрөөр шинэхэн уран бүтээлээрээ үзэгч олонтойгоо мэндчилж буй залуухан хосуудыг бид ярилцлагынхаа буланд урьсан юм. Тэд бол "The AS family"
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? Саяхан буюу Гэгээн хайрын баярын өдөр шинэхэн уран бүтээлээ үзэгч олондоо хүргэлээ шүү дээ? Энэ талаараа яриагаа эхэлье?
- Сайн сайн байна уу? Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тиймээ "Хайрлаач намайг Хайрлаач" шинэхэн уран бүтээлээ бүх хосууддаа зориулан гаргасан байгаа. Бид хоёрын хувьд хайр бол маш нандин зүйл болохоор энэ хайрыг түүх , дурсамж болгон үлдээхийн тулд дуу болгон дүрсжүүлж хийлээ.
Өмнө нь та хоёрын хувьд хамтлаг болон тус тусдаа уран бүтээлээ туурвидаг байсан. Одоо харин хамтарч уран бүтээл дээр ажиллах болсон шалтгаан нь?
- Би Хишигтэн ба Mic avenue-д уран бүтээл хийдэг байсан. Манай эхнэр Anemone хамтлагтаа бас уран бүтээл хийдэг байсан. Тус тусын хамтлагууд хувийн амьдрал болон тус тусын уран бүтээлээ хийж завгүй болцгоосон. Бид хоёр хоёулаа урлагт маш их дуртай хайртай учраас хамтарч хосоороо уран бүтээл туурвих хүсэлдээ автан энэхүү бүтээлүүдээ хийхээр болсон юм
Гэр бүлийн хүмүүс нэг уран бүтээл дээр ажиллах нь таны хувьд болон таны гэргийн хувьд ямар санагдсан бэ? Мөн давуу талууд ч их байдаг байх?
- Би анх удаа хайрын дуун дээр Гэргийтэйгээ цуг хамтарч ажиллаж үзлээ. Ерөнхийдөө бие биедээ зориулж хийсэн болохоор их таатай байлаа.
Залуу уран бүтээлчид цаашдаа олон уран бүтээл болон өөр олон зүйлийг төлөвлөж байгаа болов уу?
- Бид хоёр тун удахгүй "The AS family" юүтүүб сувгаараа хүмүүст маш их хэрэгтэй влог, контэнт, болон шинэ шинэ уран бүтээлээ хийх гэж байгаатай холбоотой төлөвлөгөөт ажлуудын маань нэг хэсэг нь энэ юм.
Гурван сайхан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна. Энэ хугацаанд хоёр уран бүтээлч маань их завгүй байжээ?
- Тиймээ гэр бүлийн ажил тун мундахгүй их байлаа. Хажуугаар нь ажил төрөл ихтэй байгаад уран бүтээлээсээ хөндийрсөн байжээ.
Маш их баярлалаа. Та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай
- Баярлалаа та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн : The AS family