HR entertainment энэ сарын 15-нд Cookie нэртэй охидын хамтлаг гаргахаа мэдэгдсэн байна тэднийг Сүа, Юрим, Ена, Суюн, Ханна гэдэг. Хамгийн гол нь охидын хамтлагийн дундаж нас 13 учир олон нийтийн дунд маш их санал шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Хамтлагийн гишүүдийн насны талаарх мэдээлэл цацагдсаны дараа интернет хэрэглэгчид тэдний насны талаар гайхаж, бүр санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Хүмүүс тэднийг бяцхан хүүхдүүд учраас найз нөхөдтэйгөө тоглож, бага насаа дурсамжтай өнгөрүүлэх ёстой, багаасаа биеийн ачаалал авах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэтээр талцаж өөрсдийн санал сэтгэгдлээ хуваалцсаар байгаа болов ч HR entertainment компани зүгээс нас ямар ч саад болохгүй. Харин “тэдний сургууль соёлын асуудлаас шалтгаалан хамтлагийн үйл ажиллагаанд асуудал тулгарах хэдий ч бидний зүгээс ХЭЗЭЭД ӨӨД ТЭМҮҮЛЭХ БОЛНО” хэмээн мэдэгдэл хийжээ.
Бэлтгэсэн: Б. НАМУУН-УЧРАЛ