Их Британийн “British Airways” агаарын тээврийн компани олон улсын аялал жуулчлалыг сэргээхээр төлөвлөөд буй тавдугаар сараас вакцины цахим паспорт нэвтрүүлнэ гэдгээ өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
“British Airways” коронавирусний вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсээс вакцинжуулалтын мэдээллээ тус компанийн ухаалаг гар утасны хавсралтад бүртгүүлэхийг хүсэх ажээ. Өнгөрсөн сард “British Airways”-ийн эзэмшигч “IAG” компани нислэгүүдийг аюулгүй үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эрүүл мэндийн цахим паспорт нэвтрүүлэхийг уриалсан байна