Өчигдөр Лос-Анжелес хотноо 2021 оны Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол буюу Оскарын наадмын нэр дэвшигчдийг зарлажээ.
93 дахь удаагийн Оскарын кино наадам 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулагдахаар товлогдоод байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор дөрөвдүгээр сарын 25-нд болохоор болсон билээ. Энэ жилийн наадамд “Шилдэг найруулагч” төрөлд анх удаа хоёр эмэгтэй найруулагч, хоёр Ази гаралтай найруулагч нэр дэвшээд байгаа бөгөөд хамгийн олон жүжигчид нэр дэвшсэн жил болж байна. Харин Дэвид Финчерийн найруулсан 'Mank" кино хамгийн олон буюу нийт 10 төрөлд нэр дэвшсэн ба “Minari”, “Promising Young Woman”, “Nomadland”, “Sound of Metal”, “Judas and the Black Messiah”, "The Father" кинонууд наадмын гол өрсөлдөгчдөөр нэрлэгдлээ.