Иргэн " З" нь гэр бүлийн хамт чингэлэгт таван жил амьдарчээ.Тэд зүрхний хавсарсан эмгэгтэй хүүхдийнхээ төлөө орон нутаг дахь хашаа,байшингаа зараад хотод ирсэн байна. Охин 2 сартай байхдаа зүрхний хавсарсан эмгэгтэй болох нь оношлогджээ. Түүнээс хойш гурван сард нэг удаа эмчийн хяналтад орж, сэхээн амьдруулах тасагт ч хэдэнтээ эмчлүүлж байжээ. Охинд хийх хагалгаа нь Энэтхэг улсад 50 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Түүний эцэг,эмчилгээний зардлыг хурдан хугацаанд олоход бэрх учир сүмийн тусламжтай явах арга хөөцөлдөж байгаа гэлээ. Иймээс өвчнөөс болж шаналж байсан олон хүүхдийн итгэл найдвар болсон Б.Болдсайхан эмчтэй уулзах хүсэлтэй байсан юм.
"Зүрх мартахгүй" төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч "Сонгдо эмнэлэг, “Зүрх мартахгүй” төсөл охиныг үзэж, онош нарийвчилж тогтоосон, эмч нарын зөвлөгөөнөөр орсон. Энэ 5 дахь, эсвэл ирэх 7 хоногт хагалгааг үнэ төлбөргүй хийж өгнө" гэсэн сайхан мэдээг сошиал хуудаснаа мэдэгдсэн байна