Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулж Чингисийн талбайд ёслолын буудлага боллоо.Тус ёслолд Зэвсэгт хүчний 120-р ангийн зэвсэгт дайчид баярын арга хэмжээнд оролцсон юм.Орчин цагийн зэвсэгт хүчний түүх 1921 оны 3 дугаар сарын 18 ны өдөр Шивээ хиагтыг харийн дайснаас чөлөөлснөөр энэхүү баярыг улс орон даяар тэмдэглэх болжээ. Мөн 2003 онд Улсын их хурлын тогтоолоор Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэж иржээ.Улмаар 2010 онд нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.