Монголын хүүхдийн төлөөлөгчийн газар нь орон гэргүй,хараа хяналтгүй өнчин, хүнд нөхцөлд байдаг хүүхдүүдийг асран үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн асрамжийн байгууллага юм.
Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгийн 2021 оны 05-ны өдрийн “Номын гайхамшиг” болзолт уралдааны хүрээнд зохион байгуулагдаж буй номтой нөхөрлөе аяны хүрээнд ном цуглуулах арга хэмжээ болно.
Энэхүү арга хэмжээнд бүхий л салбарын ажилтан албан хаагчид оролцохыг уриалж байгаа юм. 2-18 насны хүүхдүүдэд зориулсан ямар ч төрлийн номыг хандивлаж болох юм. Тухайн аяны хүрээнд асрамжийн төвүүдийн номын санг баяжуулж хүүхэд сурагчдын мэдлэг оюуныг тэлэх зорилготой гэжээ.